Танилцуулга

Зорилго: Хүүхдийн эрхэд суурилсан, ёс зүйг эрхэмлэсэн гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөр, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн удирдлага бүтэц зохион байгуулалт:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6 / к / заалт, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2013 оны Б/13 дугаар Захирмжаар Дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн нэрийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв болгон өөрчилж, дараахь бүтэц орон тоотой ажиллаж байна.

Үүнд:

  • Хүүхэд хөгжлийн төвийн дарга
  • Хүний нөөцийн менежер
  • ХБХ болон хохирогч хамгаалал хариуцсан арга зүйч
  • Гэр бүлийн боловсрол хариуцсан арга зүйч
  • Төсөл хөтөлбөр, хяналт шинжилгээ хариуцсан арга зүйч
  • Байгууллага хороодын хүүхдийн зөвлөл, зуслан хариуцсан арга зүйч
  • Хүүхдийн хөгжил – оролцоо хариуцсан арга зүйч
  • Кейс менежер, үрчлэлтийн асуудал хариуцсан арга зүйч
  • Сэтгэлзүйч, Гэр бүл, хүүхдэд үйлчилгээ өгөх өрөөний ажилтан
  • Ня-бо
  • Нярав
  • Үйлчлэгч
  • Зуслангийн манаач

Үйл ажиллагааны чиглэл:

Хүүхэд, гэр бүлийн хөгжил оролцоо нийгмийн хамгааллын талаарх төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж хөтөлбөр төслийн хэрэгжилтийг хангуулах Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн таатай орчин бий болгоход чиглэсэн мэдээлэл, судалгаа сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг өргөжүүлэх Гэр бүл, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх Салбар дундын үйл ажиллагааг зохицуулах замаар хүүхэд, гэр бүлийн хөгжил оролцооны таатай орчин нөхцлийг бий болгох

Хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээ :

  • Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих төсөл, хөтөлбөр
  • Хүүхдийн зуслан амралт, чөлөөт цагийн үйлчилгээ
  • Зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээ
  • Хүүхдийг нийгэмшүүлэх үйлчилгээ
  • Хүүхэд, гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ
  • Хүүхэд, гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл авах Итгэлтэй утас- 70212020

Сургалт нөлөөллийн ажил :

  • Эрх, хамгаалал
  • Хүүхдийн эрх
  • Харилцаа, хандлага
  • Гэр бүлийн боловсрол
  • Гэр бүлийн үнэ цэнэ
  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь
  • Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд
  • Хүүхдийн нас, сэтгэлзүйн онцлог
  • Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал гэх мэт

ХҮҮХДИЙН “ТЭМҮҮЛЭЛ” ЗУСЛАН

Багануур дүүргээс 17 км зайд Нарийны ам хэмээх үзэсгэлэнт газар байрладаг. Нэг ээлжиндээ 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

Зуслангийн онцлог, давуу тал :

Байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр агаартай Хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн хөтөлбөртэй. Хүүхэд бүрийн оролцоог хангаж ажилладаг.Хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мэргэжлийн гадаад монгол багштай Адал явдал, англи хэлний хөтөлбөртэй.  Хүүхдийн байгууллагын арга зүйч, сэтгэлзүйч, мэргэжлийн тогооч, эмч нарын баг ажилладаг.