Хийд, Жаал уул чиглэлд 1400 м дулааны шугам сүлжээг тавих ёстой ба уг ажил 9-р сарын 10-аас эхэлж өнөөдрийн байдлаар хэвийн явж байна. Гэрээнд заасан хугацааны дагуу 11 сарын 1 гэхэд дулааны шугам сүлжээний ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгнө. “Одкон Холдинг” ХХК ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд шугамын онцлог стандартаас хамаарч 30 см өндөр даланг бий болгож тохижилтыг хийнэ.