Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь Монгол улсын Засгийн газраас хүүхэд гэр бүлийг дэмжих талаар баримталж байгаа бодлогын хүрээнд 2013 онд Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв нэртэйгээр байгуулагдаж, Нийслэлийн засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжаар Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон өөрчлөгдсөн. Хэлтсийн даргаар О.Мягмарсүрэн ажиллаж байна.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хууль тогтоомж, Нийслэлийн, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм.