“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2017 оны 03 сарын 20
“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Сургалтын зорилго:
Орон нутгийн хэмжээнд шинээр “Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалтыг Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ /Y peer/ байгууллагын батлагдсан хөтөлбөрийн дагуу үндэсний сургагч багш нарын тусламжтайгаар өсвөр үе, залуусын төлөөллийг чанартай бэлтгэх, клубуудын үйл ажиллагааг тогтворжуулах сайжруулах төлөвлөгөө боловсруулах арга аргачлалыг заан хамтран ажиллаж өсвөр үе, залууст өөрөө болон бусдад Бэлгийн болон НҮЭМ эрх, БЗДХ-ын талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлж шинэлэг хэлбэрээр мэдлэг боловсрол олгох, дээрх асуудалд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

Сургалтын зорилтууд:
* Бэлгийн болон НҮЭМ, эрх, БЗДХ болон ХДХВ, ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг ур чадвар олгох Бэлгийн болон НҮЭМ-ийн эрх, БЗДХ, ХДХВ/ДОХ, Гэр бүл төлөвлөлтийн арга
* Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл асуудлаар тодорхой мэдлэг өгч нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах
* Манлайллын хэлбэр, зөв менежментийг ойлгон хэрэгжүүлэх бусдадаа нөлөөлөх
* Хувь бүн болон бүлгийн харилцааны чадвараа хөгжүүлэхэд нь туслах,
* Оролцогчдод өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох,
төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл хуваалцах,
* Залуучуудын үйл ажиллагаанд хамрагдах, тогтвортой, нээлттэй харилцааны орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллах
* Үе тэнгийн сургагч нар үйл ажиллагаагаа сайтар төлөвлөх, хэрэгжүүлэх, баримтжуулах, тайлагнах чадвар нэмэгдэнэ.

Ерөнхий зохион байгуулагч: Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
Сургалтыг санхүүжүүлэгч байгууллага: Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Багануур ОНХХ 
Хамтран зохион байгуулагч байгууллага: Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ / Y peer /
Сургалт зохион байгуулах газар болон хугацаа: Сургалт 3 хоног хийгдэнэ.
* Багануур дүүрэгт 2017 оны 03 сарын 22-24 -нд /3 өдөр/
Хамрах хүрээ: Оролцогчид нь 15-25 насны өвсөр үе залуучуудын төлөөлөлөөс бүрдсэн 25 оролцогчид болон ГБХЗХХ-ийн мэргэжилтэн, НЭМТ-ийн мэргэжилтэн, ЕБС-ийн эмч нар нийт 30 хүн
#Шалгуур #үзүүлэлт 
1. ЕБС-ийн сурагч, МСҮТ-ийн 1 курст суралцдаг. 
2. Бэлгийн болон НҮЭМ-ийн асуудлаар ажиллах хүсэл сонирхолтой 
3. Өөрийн сайн дурын үндсэн дээр суралцах хүсэл эрмэлзэлтэй. 
4. Анги хамт олон, найз нөхдийн дунд нэр хүндтэй 
5. Сайн дурын үйл ажиллагаанд 7 хоногт 8-15 цаг зарцуулах боломжтой
 6. Энэхүү үйл ажиллагаанд хамрагдахад Гэр бүл, багш, сургуулийн зүгээс дэмждэг 
7. Багаар ажиллах чадвартай /аливаа үйл ажиллагааг зохион байгуулах /. 
8. ҮТС бэлтгэх 3 өдрийн сургалтанд бүрэн хамрагдах боломжтой 
9. Хүйсийн хувьд тэнцвэртэй байдлыг хадгалах /50:50/

Сургалтын үндсэн чиглүүлэгчид: 
Ж.Цэнд, Y-PEER сүлжээний Үндэсний сургагч багш АШУҮИС-ийн НЭМ 3 курс
Г.Бүжинлхам, Y-PEER сүлжээний Үндэсний сургагч багш ШУТИС-ийн ЭХС 3 курс

Сургалтын зөвлөх багш. 
Ш. Галбадрах, МГБССН-ийн ХА-ны менежер Y PEER Сүлжээний зөвлөх

#Дээрх шаардлагыг хангасан сургагч багшаар бэлтгэгдэх хүсэлтэй оюутан сурагчид сургуулийнхаа нийгмийн ажилтнаар дамжуулан бидэнтэй холбогдоно уу.

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 



Холбоотой мэдээлэл: