ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 03 сарын 27
ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

"Мэргэжил сонголт-Ирээдүйн баталгаа" сэдэвт үйлдвэр үйлчилгээний байгууллагатай танилцах аялалыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Багануур ОНХХөтөлбөртэй хамтран 2 дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Дэлхийн усны өдрийн тохиолдуулан "Багануур Ус" ОНӨААТҮГ-аас аялалаа эхэллээ.

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл, Хүүхдийн холбооны гишүүд 20 хүүхдийг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцуулсан. Тус арга хэмжээний үеэр сурагчид мэргэжилтнүүдээс мэргэжил сонголттой холбоотой сонирхсон асуултандаа хариулт авах боломжийг бүрдүүлж, байгууллагын албан тасалгаа, цэвэр усны лаборатори, бохир усны лаборатори, Ус хангамжийн Хэрлэн станц, Гүний худаг, Ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС



Холбоотой мэдээлэл: